Монголбанк мөнгөний хатуу бодлого барьж буй нь хэрэглээний зээл болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд томоохон дарамт учруулах нь тодорхой болжээ. Сүүлийн үед гадаад валютын нөөц хомсдож, долларын ханш 1900-д дөхөж байгаа нь олны бухимдлыг хүргэж, Засгийн газрыг ганхуулахад хүрч байна.
Гэвч алтны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 190 орчим компанийн 50 орчим хувь нь Монголбанкинд алтаа тушааж байгаа нь өмнөх жилүүдээс илүү ахиц гарч байгааг харуулжээ.
Одоогоор Монголбанкинд 1,8 тэрбум ам.долларын нөөц байгаа аж. Үүнээс гадна өнгөрсөн долоодугаар сар хүртэл Монголбанк 5,2 тонн алт худалдаж авсан бол энэ оны эцэс гэхэд нийт 13-15 тонн алт авах урьдчилсан таамаг гарчээ. Тиймээс алтны тушаалт нэмэгдсэнээр долларын нийлүүлэлт нэмэгдэх байдал ажиглагдаж байна. Эх сурвалж www.wikimon.mn