Бие даасан тоглолтоо хийгээд удаагүй байгаа реппэр Женни Францын Парис хотод болсон олон улсын хип хопчдын наадамд оролцжээ. Тэрбээр олон улсын реппэрүүд цуглах наадмаас урилга хүлээн авсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан билээ. Женни наадмын үеэр авахуулсан зургаа фэйсбүүктээ тавьжээ. Харин “Paris hip hop-2015” олон улсын наадмын талаарх мэдээллийг дараа нь дэлгэрэнгүй өгнө гэв.
Б.СИЙЛЭН