03.04

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсэг Хөвсгөл аймаг дахь шүүхүүдэд ажиллаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ичинхорлоо, Шүүхийн архивын бодлого хариуцсан референт Ц.Амаргэрэл, Захиргааны удирдлагын мониторинг хариуцсан ахлах референт С.Санчир нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны ажлын тайланг танилцуулж, шүүгч, ажилтны саналыг сонсох, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ-үнэлгээ хийх, хууль тогтоомж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм журмын хэрэгжилтийн явцтай танилцах зорилгоор Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүх, Сум дундын 27 дугаар шүүхүүдэд 2 дахь өдрөө ажиллаж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлж буй ажлыг танилцуулан, хуулийн байгууллагуудын удирдлагуудтай Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, шүүхийн шинэтгэлийн талаар уулзалт ярилцлага хийж, шүүгч нартай биечлэн уулзаж, санал хүсэлтийг сонсон ажиллаж байна.