Өнөөдөр манай улс 18 метрийн урттай угсраа автобусыг албан ёсоор Беларусын талаас хүлээн авлаа.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд "Цахилгаан тээвэр" ХХК угсраа автобусыг үйлчилгээнд гаргахаар болсон юм. Уг автобус багтаамжийн хувьд 38 суудалтай, нийт 120 хүний багтаамжтай автобусыг манай улс худалдан авч байгаа бөгөөд нэг бүрийн өртөг нь 400 сая төгрөг юм байна. Автобус бусад автобусын адил иргэдэд 500 төгрөгөөр үйлчлэх юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 20 угсраа автобусыг үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн ч одоогоор 17 автобус оруулж иржээ. Мөн автобус нь хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдийг саадгүй зорчуулах боломжтой гэнэ.
Угсраа автобус ирэх сарын 1-нээс Таван шар-Офицеруудын ордон, Офицеруудын ордон-Таван шар гэсэн чиглэлд явах юм байна.