06.27

Сагсанбөмбөгчид тоглолтын орлогоо ах, дүү нарт хандивлажээ

БНСУ-ын Гуанжу хотноо болох Дэлхийн Оюутны Универсиад наадамд оролцох Залуучуудын шигшээ баг болон  Үндэсний шигшээ багийн залуус бэлтгэлийн халз тоглолтыг өнгөрсөн  пүрэв гарагт Спортын тоглолтыг зохион байгуулсан билээ.

МҮСБХ-ноос санаачлан зохион байгуулсан тус тоглолтоос олсон орлогыг гэнэтийн осолд өртөн БНСУ-д яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон ах дүүс А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын эмчилгээний зардалд хандивласан байна.

Дүүгээ галын аюулаас аварч чадсан ч өөрийн биеийн 80 хувь нь  түлэгдсэн А.Цэрэнтогтохын биеийн байдал хүнд байгаа бөгөөд  эмчилгээний зардалд 350 сая төгрөг хэрэгтэй болоод байгаа юм. Харин  Дүү А.Амарболдын биеийн байдал харьцангуй сайн байгаа аж.

Тоглолтоос нийт 1.1 сая төгрөг  цугларсан бөгөөд  МҮСБХ-ны төлөөлөл, Дэлхийн наадмыг зорих Залуучуудын шигшээ багийн төлөөлөл ах дүүсийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг дээр очиж,  ээжид нь гардуулан өгсөн байна.