Сагсан бөмбөгийн “Хьюстон Рокетс” багийн хамгаалагч Жэймс Харден реалити шоуны од бүсгүй Хлое Кардашьянтай үерхэж байгаа аж. Тамирчин залуу өдгөө Хавайн арлууд дээр амарч байгаа бөгөөд тэнд Кардашьян бүсгүйтэй хамт харагдсан гэнэ.
Албан ёсоор бол Хлое бүсгүй “Лос-Анжелес Лэйкерс” багийн экс довтлогч Ламар Одомын эхнэр хэвээр байгаа билээ. 2012 онд Одом хар тамхи болон согтууруулах ундаанд гүнзгий орсон гэдэг нь тодорхой болсон юм.
2013 оны 12 дугаар сард бүсгүй салах өргөдлөө өгсөн байна. Тэгэхэд Одом нэгэн рэп дууг дуулж бичлэг хийлгэсэн бөгөөд түүндээ Кардашьян бүсгүйн араар тавьсан гэдгээ бахархуулан үглэжээ.