06.27

Мэргэжлээ сонгох өдөрлөг болж байна

Ахлах ангийн сурагчдад зориулсан ирээдүйн мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө өгөх өдөрлөг өнөөдөр өглөө 11.00  цагаас  Монголын хүүхдийн ордонд эхэллээ.

АНУ-д төгсөгчдийн холбооноос зохион байгуулж буй уг өдөрлөгт тус улсад өндөр боловсрол эзэмшсэн салбар салбарын мэргэжилтнүүд оролцож, хүүхдүүдэд мэдээлэл зөвлөгөө өгч байгаа аж.

 Өдөрлөгийн үед Америкт төгссөн 20 гаруй мэргэжилтнүүд өөр өөрийн ажил, мэргэжлийн онцлогийн талаар ахлах ангийнханд танилцуулга хийх бөгөөд тухайн мэргэжлээр боловсрол олгодог Монголын их, дээд сургуулиудын талаар ч танилцуулах юм байна. Өдөрлөг 16:30 цаг хүртэл үргэлжилнэ.