06.29

Энэтхэгийн эрдэмтэнг “Найрамдал”одонгоор шагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Энэтхэгийн монголч эрдэмтэн Ш.Сониг “Найрамдал” одонгоор шагнажээ. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа болон монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Жавахарлал Неругийн нэрэмжит Их сургуулийн монголч эрдэмтэн Шарад Сониг “Найрамдал” одонгоор шагнасугай” гэжээ. Шарад Сони нь Монгол Улсын орчин цагийн түүхийг судалдаг ба Монгол-Оросын харилцаа, Монгол-Хятадын харилцаагаар мэргэшсэн, байнгын судалгаа хийдэг эрдэмтэн юм.

Х.ЗАЯА