06.29

Чингис хааны хойд дүрийг есдүгээр сарын 20-нд зарлах гэнэ

“Мөнх тэнгэрийн оньс” ТББ-ын тэргүүн Мөнхсаруул гэгч эмэгтэй өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Чингис хааны хойд дүрийг тодруулах ёслолын цэнгүүнийг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд оролцохоор ирсэн хүмүүсийн ихэнх нь 50-аас дээш насныхан байсан бөгөөд уг арга хэмжээг цахим ертөнцөд хурцаар, Мөнхсаруул гэгч эмэгтэйг буруушааж байв. Дашрамд дурдахад, өчигдрийн цэнгүүнээр Чингис хааны хойд дүр тодорсон ч ирэх есдүгээр сарын 20-нд олон нийтэд зарлан тунхаглахаар болсон гэнэ. Түүнчлэн Чингис хааны хойд дүрийг тодруулахаас гадна түүний хатад, шадар түшмэлүүд, хамгаалагчдын мөн адил хойд дүрийг тодруулах ажээ.