06.29

Н.Учралын шинэ санааны их уурхай

Урлагийн ертөнцөөс улстөр, бизнесийн салбарт дэвшсэн Н.Учрал хэмээх залуу ном бичиж, илтгэл тавьж, Рояал академ байгуулан амжилттай ажиллаж байгаа. Машиндаа өдөрт 30 мянган төгргийн бензин зарцуулдаг, нэг их мөнгө зарлагадаад байдаггүй хэмээн ярих Н.Учралын шинэ санаагаа олдог их уурхай нь Сингапур орон гэнэ. Тэрээр энэ тухайгаа “Би Сингапур гэж оронд ирэх бүртээ шинэ санаа дүүрэн буцдаг. Супер студент номоо анх энд бичиж, Супер спикер номоо энд бичиж дуусгасан, Рояал академийг байгуулах санаагаа цагаан атаархал дундаасаа хайж олсон гээд бахархлаар дүүрэн дурсамжууд багагүй. Үзэл бодолдоо үнэнч, үнэт зүйлээсээ үл буцах нь миний гэм биш зан. Хов жив, атаа жөтөөгөөр буузны мах шиг хооллогчид эх нутагт минь борооны дараах мөөг шиг олширч буй үед 3 хоног ч гэсэн бодлоо цэгцлэх нь олдож буй боломж. Нөхдийн дунд нөхөр шиг байж итгэлийн хариуг зүтгэлээр сэтгэлээр бүрээд хариулах нь Учралын үнэн чанар. Чанараа бас хүнээ хэзээд гээхгvй гэдгээ хэлэх биш харуулсаар яваа нь Учралын бодит алхам. Урт холын бартаат замд учрах л байлгүй андуудтайгаа Уужуу сэтгэл ухааны саруулаар угтах л байлгvй та нарыгаа гэж бодож явдаг нь андых нь тэнүүн сэтгэл. Боломжийг хайж биш харж чадсан хөдөлмөрч ард түмний нутгаас сайхан санаа олж мэдлэгээ баялаг болгоод буцна. Ирэх Баасан гарагт уулзая” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Шинэ санааны их уурхайгаасаа Н.Учрал энэ удаа юуг өвөрлөж ирэхийг харах л үлдлээ.