61 насандаа найман хагалгаа хийлгэж бүрэн утгаараа “эмэгтэй” болсон Ган-Од Тайландыг дахин зорьсон билээ. Учир нь түүний зарим хагалгаанд хүндрэл үүссэний улмаас дахин янзруулах болсон. Таван цаг үргэлжилсэн хагалгаа тун амжилттай болсон бөгөөд гам барих үүднээс одоогоор тэргэнцэр дээр сууж байгаа аж. Тайландын Бангког хотноо эмчлүүлж буй Ган-Од хоёр хөл дээрээ босоод эх орондоо очно хэмээн сэтгэл санаа нь ихэд өөдрөг байгаа гэнэ.