06.29

Монгол эмэгтэйчүүд дэлхийд хамгийн хөөрхөн нь үү

Энд тэндхийн байгууллагууд үе үе дэлхийн хамгийн хөөрхөн эмэгтэйчүүдтэй 10 орныг тодруулдаг. Хэдийгээр би эрэгтэй ч хамгийн сүүлийн нэгэн жагсаалтыг харахад топ 10-т Монгол Улс багтаагүйд сэтгэл жаахан тиймхэн байсан. Гэхдээ 2014 оны дээрх жагсаалт цаанаа учиртай байсан бололтой. Учир юу хэмээвээс 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй 10 орны жагсаалт гарч, Бразил улс тэргүүлсэн. Бразил улс олон улсын дээрх тэмцээнтэй холбогдуулан жуулчдыг татах үүднээс уг жагсаалтыг гаргаж, хөх, бөгс болсон эмэгтэйчүүдээ дэлхийд хамгийн үзэсгэлэнтэй хэмээн бичүүлсэн байж болох юм. Хэдийгээр Монгол Улс олон улсын чанартай иймэрхүү жагсаалтад багтдаггүй ч Монгол эмэгтэйчүүдийг дэлхийд хамгийн халууханд тооцдог улс бас байдаг аж. Тодруулбал, Швед Улсын эрчүүдийн 79 хувь нь Монгол эмэгтэйчүүдийг дэлхийд хамгийн сайханд тооцсон судалгааг тус улсын “Swedish National Data Service” /Шведийн үндэсний мэдээллийн үйлчилгээ/ хэмээх байгууллага тогтоожээ. Жил бүр Монголд жуулчдаг гаднын орнуудаас Швед Улс дээгүүр байр эзэлдэг бөгөөд тус улсын эрчүүд 79 хувь Монгол Улс цөөн хүн амтай, үүнийгээ цөөхөн эмэгтэйчүүдтэй ч бусдыг татах ер бусын гоо сайхантай гэж хэлжээ. Тэд Монгол эмэгтэйчүүдэд солиортлоо татагддаг гэж хэлсэн байна. Жишээ нь, Шведийн нийслэл Стокгольмын оршин суугч 34 настай цахилгаанчин Карл Томассон “Тиймээ. Монгол эмэгтэйчүүдтэй харьцуулах эмэгтэйчүүд байхгүй. Тэдний өндөр шанаа, гайхалтай гөлгөр арьс, ялангуяа царай, нүд нь ер бусын. Зурсан юм шиг нарийхан атлаа төгс хэлбэртэй гар, хөл одоо ч миний оюун санаанд байсаар байна” гэж хэлжээ.