06.30

Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 градус, Увс нуур болон Алтайн өвөр говиор 27-32 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:   Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 21-23 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.