06.30

Улстөржүүлээд байвал улстөржөөд өгье

Чингис хааны барималыг Монголд авчрахтай зэрэгцэн түүний барималыг Сүхбаатарын хөшөөний оронд байрлуулах гэж байгааг анх гадарлаж мэдэн ард түмэндээ мэдээлж байсны хувьд хэдэн үг хэлчье.

Ямартай ч, энэ асуудал Монголоос хальж гаднынхны анхааралд өртөөд байна. Тэд энэ асуудал хэрхэн шийдэгдэхийг хүлээж басхүү шоголсон зургууд нийтэлжээ. Мэдээж Сүхбаатарын хөшөөг Чингис хаантай хамтад нь нэг газар зална гэж юу байхав. Харин Сүхбаатарын хөшөөний оронд Чингис хааныг байрлуулах улстөржсөн асуудал дээр улстөржсөн шиг улстөржөөд өгье. Сүхбаатарын хөшөөний оронд Чингис хааны барималыг байрлуулах тийм ч зөв алхам биш хэрвээ ийм дээрээ тулбал Монгол хүний ур ухаан шингэсэн Монгол Чингис хааны баримлыг байрлуулах ёстой.

Юмыг яаж мэдэх вэ “ажнай” Д.Бат-Эрдэнийн худалдаж авсан гэгдээд буй Чингис хааны барималыг бүтээсэн эзэн нь болох Оросын Буриадын барималч Даши Намдоков хэзээ нэг өдөр дургүй нь хүрээд би барималаа авна, май энэ мөнгөө ав гээд тэмцээд эхэлбэл яах гэж байна. Улс юм бол улс шиг ул суурьтай юм хийх хэрэгтэй. Битгий Лениний хөшөөг буулгаж Оросуудын дургүйг хүргэчихээд одоо болохоор шалчигнаж уучлалт гуйгаад байгаа хотын дарга шиг юм хийх гээд бай л даа. Э.Бат-Үүлийн энэ үйлдэл АН-ын өнөөгийн удирдлагуудын өмнө нь хийчээд дараа нь буруу байснаа ухаардгийн нэг жишээ, тод нотолгоо.

Ер нь Ардчилал, шинэчлэл нэрийн дор АН байсныг өөрчилж, байгааг хувааж идэж, худлаа хошгируулж, өр тавьж, гуйлга гуйхаас өөрийг хийгүй байна. Тиймдээ ч аль хэдийнэ гадаадад “гуйлгачин” төр хоч авах болсон юм. Өнөөгийн төр, засаг Монгол Улсын 20 жилд тавиагүй гадаад өрийг 3-хан жилийн дотор тавьсан. Үүнээс АН-ыг олон жилийн дараа гарч ирэнгүүтээ хийх гээд үзье, чадахгүй бол ихээхэн шиг халааслаад бууя гэсэн бодолтой байна гэхээс өөр арга алга. Мэдээж ирэх сонгуулиар тэд ялагдвал дараагийн 4 жилд МАН юм уу эсвэл аль нэг нам өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн Засгийн газрыг олигтой жолоодож чадахгүй, тиймээс 2020 онд АН дахин гарч ирнэ гэж тооцоолсон байж болох юм. Түүнчлэн Сүхбаатарын хөшөөг Чингис хааны барималаар солих үйлдлээрээ АН Чингис хаан, Сүхбаатар жанжин хоёрыг өрсөлдүүлж Монголын нэг бахархлыг үгүйсгэж байна. Хоёулаа л Монголын бахархал. Заавал энэ хоёрыг өрсөлдүүлж, нэгийг нь харлуулж баллуурдах хэрэг байна уу.

Нөгөө талаас АН өөрсдийгөө Чингис хаан, МАН-ыг Сүхбаатар жанжин болгож, хэн нь ялахаа үзэх гэсэн далд санаатай ч байж болох юм. Хэрвээ Сүх жанжны хөшөөг Чингис хааны барималаар сольдог юм бол яах уу МАН дараагийн сонгуулиар гарч ирээд эргүүлээд сольчих байлгүй дээ. АН  Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон, одоо болохоор хөшөөг нь Чингисийнх болгох гэж байна. Тэртэй тэргүй Улаанбаатарыг нүүлгэх нь дээр гэдгийг гадна, дотныхон хэлж байгаа, тэр нүүлгэсэн шинэ хоттоо Чингис хааны талбай байгуулж, Чингис хааны барималыг байрлуулж болно шүү дээ.

Харин Их Эзэн Чингис хааны төрсөн газар Хэнтий аймгийн төв Өндөрхааныг Чингис болгож болно. Түүнчлэн байсан юм байгаагаараа байж ард түмэнд хүрдэг. Тиймдээ ч ард түмэн хийгээд гаднынханд үнэлэгдэж, он цагийн аясаар хүүхэд багачуудад түүхийг сануулж, үнэд орж, хүндлэгддэг. Чингисийн талбай /хуучнаар Сүхбаатарын талбай/-д байрлуулна гэчихээд одоо болохоор АН-ынхан Төв аймагт аваачина л гэнэ. Урьдын адил өөр зүйл ярьж байгаад гэнэт хийдэг шиг ингэж ярьж байгаад ирэх сонгуулийн өмнө Сүхбаатарын хөшөөний оронд тавьж, ард иргэдийг аядуу үгээр хуурах чадмаг аргаа хийж магадгүй.

Ямартай ч, Төв аймагт аваачиж байрлуулсан хойно нь л тэглээ ингэлээ гэхгүй бол энэ улстөрчид чинь барьцгүй, хэлсэн амнаасаа буцдаг янзын нөхдүүд байгаа юм. Аргаа барахдаа л Сүхбаатарын хөшөөгөөр улстөржөөд байгаа, басхүү Хятадын эрлийзүүдээрээ дуудуулдаг АН-ын өнөөгийн удирдлагуудыг өвөө нараа хядуулсан гамингийн үлдэгдлүүд гэж хэлэхээс өөр арга алга. Гамингийн үлдэгдэл хурлизууд л Сүхбаатарын хөшөөг үзэн ядах биз. Тиймдээ ч Сүх жанжны хөшөөг эргүүлж, шарилыг нь онгичиж аргагүй урд зүгийн занасан хүнийхээ онгоныг хүртэл зүгээр орхидоггүй ааш авир гарч байна шүү дээ.