06.30

“Харанга” 10 сая төгрөгийн тасалбар гаргав

Дуу болгон нь хит болсон “Харанга” хамтлагийнхан 26 жилийн уран бүтээлийн “Амьдрал”-аа фэнүүддээ хүүрнэх гэж байна. Хэдийгээр хамтлагийн гишүүд тус тусын уран бүтээлийг туурвиж байгаа ч шилмэл дуунуудаасаа бүрдсэн тоглолтоо ирэх сарын 9-нд хийхээр товложээ. Тоглолтын тасалбарын үнэ 150 мянган төгрөгөөс эхлэх ба “Харанга” хамтлагийнхантай оройн зоог барих онцгой эрх нь 10 сая төгрөгийн ханштай юм байна.

Х.ЭРДЭНЭ