06.30

Гачууртаас Шар хоолойн амны чиглэлд сайжруулсан шороон зам тавьж байна

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хороондоо сайхан амьдрах уриатай  “Шинэ хороо” хөдөлгөөнийг санаачлан байгуулжээ.  “Шинэ хороо” хөдөлгөөн нь  иргэдийн бүлгүүдтэй хамтарч хорооны тохижилтын ажлуудыг хийж эхэлсэн байна.

Тодруулбал, Шинэ хороо хөдөлгөөн   БЗД-ийн  19-р хорооны 1 дүгээр хотхоны иргэдийн бүлэгтэй  хамтарч  байрны гадна талбай, явган хүний замыг засч тохижуулан,  мод тарьж зүлэгжүүлэх  ажлыг эхлүүлжээ. Мөн  БЗД-ийн  20 дугаар хорооны иргэдийн бүлгүүдтэй хамтран  Гачууртаас Шар хоолойн амны чиглэлд сайжруулсан шороон замыг тавьж байгаа аж.