Холливудын царайлаг жүжигчдийн нэг Бен Аффлек эхнэрээсээ салж буйгаа албан ёсоор зарлалаа. Эдүгээ 42 настай жүжигчин залуу 10 жилийн хамтын амьдралдаа цэг тавьж, эхнэр жүжигчин Женнифер Гарнераас салж байгаагаа мэдэгдсэн байна. “Бид удаан бодсоны эцэст салах хэцүү шийдвэрийг гаргалаа” хэмээн жүжигчин бүсгүй нөхөртэйгөө хамтарсан мэдэгдэл хийх үедээ хэлжээ.
Харин гурван хүүхдээ хамтран өсгөхөөр болсон гэнэ. Хосууд 2003 онд “Daredevil” кинонд хамтран тоглох үедээ үерхэж эхэлсэн бөгөөд үүнээс хоёр жилийн дараа гэрлэсэн гэдэг. Тэд ес, зургаа, гурван настай хүүхдүүдтэй билээ. “People” сэтгүүлд бичигдсэнээр өнгөрсөн сарын 29-ний өдөр тэдний гэрлэлтийн 10 жилийн ой тохиожээ.