Өнгөрсөн зургаадугаар сард хэрэглээний хий дэлбэрсний улмаас нэг айлын хоёр хүүхэд түлэгдсэн. Хоёр хүүгийн ах А.Цэрэнтогтох хоёр настай дүүгээ аврахаар шатаж буй гэр рүү орон өөрөө 80 хувийн түлэгдэлттэй, дүүгээ эсэн мэнд авч үлдэж чадсан эр зоригийг нь үнэлэн Монгол түмэн хоёр хүүд туслах хандивын аян өрнүүлээд байгаа. Тэгвэл жүжигчин Г.Ундармаа өөрийн “Фэйсбүүк” хуудасны 125.000 дагагч найзаа тус бүр 3000 төгрөг хандивлахыг уриалан “Бид 3000 төгрөгөөр юу авч болох вэ? Нэгж аваад найз руугаа ярьж амар мэндийг нь асууж болно. Халуунд цэвэр ус аваад 2-3 хүнийг дайлж, амны цангааг нь гаргаж болно. Өөр бас юу хийж болох вэ? 3000 төгрөгөөр та ах, дүү хоёрын амийг аварч чадна” хэмээн уриалжээ. Жүжигчин Г.Ундармаагийн хувьд сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог нэгэн бөгөөд “Итгэлийн танхим” төслийн хүрээнд олон ажлыг хийж байгаа юм. Уншигчид маань түлэгдсэн ах дүүст туслахыг хүсвэл ХААН банк 5018042275, данс эзэмшигчийн нэр Мягмар Дэлгэрмаа хэмээн хандив өргөж болох юм.
Н.АЗ