07.01

Улаанбаатарт ядуурал гурван хувиар буурсан гэв

 Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтарч хийсэн Өрхийн орлого, зарлага, амжиргааны түвшний судалгаанаас ядуурлын түвшин буурсан гэх дүнгарчээ. Тухайлбал, 2010 онд ядуурлын хэмжээ 38.8 хувь байсан аж. Харин энэ хэмжээ 2014 онд 21.6 болж буурсан хэмээн судалгааны тайланд дурьдсан байна. 2014 оны байдлаар улсын хэмжээнд 600 гаруй мянган иргэн ядуу гэсэн дүнг гаргажээ. Энэ нь Улаанбаатар хотод ядуурал 3 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг албаныхан онцолж байлаа.  Нөгөө талаар ядуурлаас гарсан иргэдийн хувьд бага хувиар орлого нь нэмэгдсэн үзүүлэлт ч нөлөөлж байгаа аж.