07.02

Мэлхийн ордынхон идэвхтэй, уран бүтээлч байх өдөр

Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр од эрхэс танд их урам зоригтой байхыг амлаж байна. Авьяаслаг хонинуудад энэ нь өөрийн авьяас чадвар, бүтээлч байдлаа илэрхийлэх сайхан цаг. Шийдэмгийгээр асуудлыг шийдэх чадвар, идэвх зүтгэл тань таныг төсөл төлөвлөгөө боловсруулах богино хэмжээний ажил хийж чадна гэдгийг илтгэнэ. Амжилт бүтээл арвин байх болно. Хэрвээ танд үр ашигтайгаар зохицуулах төлөвлөгөө байгаа бол ичих хэрэггүй, зүгээр л бусдаас тусламж асуу. Cap хувийн мөнгийг тань илтгэдэг 2-р гэр болон Загасны орд руу хөдлөх болно.
Үхэр - (4/20-5/20)
Эмэгтэй үхрүүдийн хувийн амьдрал сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байхыг од эрхэс амлаж байна. Таны зан чанар болон биеэ авч яваа байдлыг хүмүүс ихэд үнэлнэ. Сексийн харилцаа болон хайр сэтгэлийн холбоо баяр баясгалан, өөртөө итгэх итгэл, харилцан сэтгэл ханамжийг авч ирнэ. Хүүхдүүд эсвэл ойрын хамаатнууд тань танаас ихээхэн анхаарал халамж шаардаж, өөрсдийн хэрэгт оролцуулахыг хүснэ. Эрэгтэй үхрүүд ажилдаа хэт идэвхийлэн зүтгэх хэрэггүй. Учир нь ямар ч хичээл зүтгэл талаар өнгөрөх хандлагатай байна.
Ихэр - (5/21-6/21)
Хэтэрхий нэг зүйлд дурлавал  гэмшихэд хүргэж болзошгүй. Төрөл садан, ойрын хүнтэйгээ муудалцсан бол учраа ол. Олон нийтийн хурал, улс төрийн цуглаанд оролцоод хэрэггүй. Сэтгэл санааны тавгүй байдал, эмзэг ба үг хэлэхдээ эрс байдал мөн болзошгүй алдагдалд хөнгөн хандах нь зөвхөн мэргэжлийн хүрээнд амжилтад муугаар нөлөөлөөд зогсохгүй таагүй тохиолдолд удирдлагатайгаа ноцтой зөрчилдөөнд хүргэнэ. Сургалт, хамтрагчтай харилцах, гэр бүлийн харилцаанд сайн зүйл болохгүй.
Мэлхий - (6/22-7/22)
Идэвхтэй, уран бүтээлч өдөр. Хувь заяаны гэнэтийн эргэлт болж магадгүй. Амьдралын өндөр эрч хүч таныг дээд зэргийн идэвх гаргахад хүргэнэ. Амжилтдаа бүү эрд. Мөнгө санхүүгийн асуудлаа шийдэхэд таатай өдөр. Ашигтай санал ирвэл ажлын түнштэйгээ хамтран шийд гаргаарай. Өөрөө дур мэдэн хөдөлж болохгүй, эрсдэлтэй. Бусдын зөвлөгөөг сонс, гарах бүх үр дагаврыг тооцоол. Өнөөдөр түшмэдтэй уулзах, ажил хэргийн уулзалт зохион байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, удирдах дээд байгууллагад хандахад бүтэмжтэй.
Арслан - (7/23-8/22)
Цэцэн ухаан, сэтгэл санааны өгөөмөр байдлын өдөр. Ямар ч зүйлийг хялбархан эзэмшинэ. Худалдах, худалдан авах, гэрээнд гарын үсэг зурах, зочид хүлээн авахад таатай. Түрэмгий үйлдэл хийж бусдад санаа бодлоо тулгах нь аюултай. Бүү яар, үйл хөдлөл болгоноо цэгнэ. Харин массаж, гоо сайхны эмчилгээнд орж сэтгэлээ сэргээх нь нэг сайхан арга юм.
Охин - (8/23-9/22)
Өнөөдөр хамт олны ажлаас зайлсхий. Хамтын төсөл, худалдаа наймаанд бүү оролц. Таны санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул алдагдалд орох магадлалтай. Албан тушаал буурах эсвэл нэр хүнд унах аюул нүүрлэж байна. Маш болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. Ээлжийн амралтаа авч амжаагүй бол хөөцөлдөж эхлэх нь зүйтэй. Та өнөөдөр ямар ч шалтгаангүйгээр уйтгар гунигт автаж, бие тань хөнгөн эвгүйрэх болно. Эдгээр нь зөвхөн таны төсөөлөлд байх ба аажмаар замхран алга болно.
Жинлүүр - (9/23-10/22)
Та нууц харилцаа холбоо тогтоо. Мэргэжлийн ба оюун ухааны төвшнөө дээшлүүл. Мэдээлэл сайтай байдгийг тань түншүүд хамт олон тэр ч байтугай өрсөлдөгч нь үнэлнэ. Та чухал зүйлийг ганцаараа эхлэх хэрэггүй. Таныг ажил хэргийн уулзалт, албаны чухал баримт бичгийн ажил хүлээж байна. Одоо гол зүйл руугаа анхаарлаа хандуулж гол цэгээ барьж авах өдөр. Эртнээс бодолдоо тээж, байсан зүйлээ бодит болго. Гэхдээ их хэмжээний мөнгө алдах эрсдэл гаргаж болзошгүй учир хийж байгаа ажил мөн үйлдэлдээ анхаарах хэрэгтэй. Болзоо, гэрлэлт, гэрээ хэлэлцээрт сайн. Сонирхолтой байгаа асуудлаараа бүрэн мэдээлэл авахыг хичээ.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр мэргэжлийн ур чадвараа харуулахын тулд биеэ бүрэн дайчлах хэрэгтэй болно. Гэвч гэр бүлийн асуудал таныг ажлаас чинь хөндийрүүлэх болно. Үүнд санаа зовох хэрэггүй. Учир нь ажил бол олдоно, таны босгосон гэр бүл олдоход тийм ч амар байхгүй л байх. Гэрээ хэлэлцээр, уулзалт, холын замд гарахад таатай өдөр. Магадгүй шинэ романтик уулзалт. Энэ өдрийн зүүд зөн совинтой байна. Хувцсан дээрх бохир зүйл нь таагүй зүйлийг зөгнөж байна. Та адал явдалд маш дуртай бөгөөд амралтын өдрүүдээр урьд нь хэзээ ч очиж байгаагүй газар очих магадлалтай.
Нум - (11/22-12/21)
Санхүүгийн байдалдаа сэтгэл тун хангалуун болно. Үүний зэрэгцээ хэмнэх үү эсвэл бүгдийг үрж дуусгах уу гэсэн сонголт тулгарна. Аз болоход мөнгө олох боломж удахгүй гарч ирнэ. Хайр дурлалын явдлаа хянаж хатуу чанга байснаар хайртай хүнээ өөртөө татаж чадна. Нумынхны гэр бүлд тайван байдал хайр дурлал ноёлно. Гэвч гаднын хүний нөлөөгөөр тайван байдал сарних магадлалтай тул муу санаатнаас болгоомжил. Ядаргаанд орж биеийн дархлаа суларснаас зүрх өвдөх магадлалтай.
Матар - (12/22-1/19)
Хэт олон асуудал өөртөө үүрэх, архи дарсаар сэтгэлээ тайтгаруулахыг эрс хориглож байна. Найз нөхдийн айлчлал эсвэл дотнын хүний тань бэлэг сэтгэл санааг өөдрөг болгож, амарч тайвшрах боломж олгоно. Таны эрүүл мэнд сайн, ажиллах чадвар өндөр байна. Хувийн ажлууд хойш тавигдана. Зочид таныг сандрааж магад тул өнөөдөр гэнэт айлчилж мэдэх бөөн өлсгөлөн нөхдийг хооллох бага зэрэг амттаныг хоолны шүүгээ, хөргөгчдөө нөөцөл.
Бумба - (1/20-2/18)
Өнөөдөр ажил хэрэгч хумхуудын гол анхаарал худалдаа арилжаанд хандана. Янз бүрийн үйлдвэрлэлд ч амжилттай оролцоно. Үүргээ ухамсарла, бусдын нөөц бололцоог ч хязгааргүй ашиглаж чадна гэдэгтээ найд. Төрөл төрөгсөдтэйгөө эсвэл найз нартайгаа жижиг асуудал гарч болно. Өгөөмөр ба уужим сэтгэл гарга. Шунал ба дайсагнал нь таагүй үр дагавартай байж болно. Хэтэрхий их зардал ба томоохон хөрөнгө оруулахаас зайлсхий. Оддын байрлал нь бизнесийн тал дээр ажиллах нь таагүй байна.
Загас - (2/19-3/20)
Багагүй зарлага гарна. Туслах ёстой хүмүүстээ гар татах хэрэггүй. Энэ зарлага өнөөдөр биш ч хэзээ нэгэн цагт танаас заавал гарах ёстой зүйл гэдэгт итгэ. Олонхи нь хаа нэгтээ ганцаар очиж цагаа өнгөрүүлэхийг хүснэ. Шинэ ажил бүү эхэл, идэвхтэй үйл ажиллагаанаас зайлсхий. Таны санхүүгийн асуудал тогтворгүй байгаа, санхүүгийн алдагдал орох магадлал өндөр байна. Мөн дэмий зүйлд мөнгө бүү үрээрэй. Албан тушаал нэг шатаар буурах эсвэл нэр хүндэд тань дайралт хийнэ.