Дорнод аймагт зургаан настай хүүг хэрцгийгээр тамласан хэрэг гарсан байна. Өөрөөр хэлбэл эх баригч мэргэжилтэй Э гэгч эмэгтэй өөрийн зургаан настай дагавар хүүг Хэрлэн голын эрэгт аваачин гарыг нь хутгаар зүсч гэмтэл учруулсан байна. Эмэгтэй хүүгийн аавтай харьцаа нь муудсанаас үүдэн хэргийг хийсэн талаар эх сурвалжууд мэдээллээд байгаа. Одоогоор сэжигтэн эмэгтэйг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.