Өчигдөр МУГЖ С.Жавхлан, МУГТ Ц.Шаравжамц нар Улс төрчдийн явуулж байгаа үйл ажиллагааг эсэргүүцэн үсээ хусуулсан билээ. Тэд Чингисийн талбайд үсээ хусуулсан бөгөөд тэднийг дэмжихээр чамгүй олон хүн ирсэн байсан. Мөн зөвхөн С.Жавхлан, Ц.Шаравжамц нар үсээ хусуулаад зогсохгүй дэмжихээр ирсэн хүмүүс ч үсээ хусуулж байсан юм. Тэдэн дунд нэгэн залуухан эмэгтэй хүүгээ дагуулан ирж үсээ хусуулан үзэл бодол нэг гэдгээ харуулжээ. Ингэснээр тэднийг дэмжиж нийт 50 гаруй хүн үсээ хуссан байна.