07.02

Нэмэлт завьт эргүүл ажиллаж байна

Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс нь өнгөрсөн сарын 19-ний өдрөөс эхлэн 20-р хорооны Хар усан тохойгоос 11-р хорооны Маршалын гүүр хүртэлх Туул голын сав газруудад нэмэлт эргүүл гарган ажиллаж байгаа аж.

Мөн иргэд ихээр ирж амарч байгаа голын сав газруудад онцгой хяналт тавьж, амарч зугаалж яваа иргэдтэй биечлэн уулзаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг хүргэхийн зэрэгцээ Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран өглөөний 08:00-аас оройн 20:00 цагийн хооронд завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ.