07.02

Хуулийн төслийн талаар танилцуулга хийнэ

Энэ сарын 3-ны баасан гарагийн 16:00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн агуулга, үзэл баримтлал, шинэлэг зохицуулалтын талаар танилцуулга, мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал, хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн Д.Энхжаргал, ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын процессын хууль тогтоомжийн төсөл боловсруулах асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Саруул нар хийх юм байна.

Н.АЗ