07.02

Г.Сэрээнэндоржийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржийг АТГ-аас өнгөрсөн сарын 15-нд саатуулан, шалгаж эхлээд байсан юм. Шүүхээс түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид 14 хоног саатуулан шалгах зөвшөөрлийг олгож, ийнхүү саатуулаад байв. Тэгвэл шүүхээс түүнийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгаж мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргажээ. Дашрамд дуулгахад, АТГ-аас Г.Сэрээнэндоржийг УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт сэжиглэн саатуулсан хэмээн мэдэгдсэн билээ.