03.05

Мисс Б.Гантогоо: Нөхөр маань намайг хардаж, зоддог гэвэл эндүүрэл шүү

“Miss Mognolia-2005” тэмцээний тэргүүн байрын шагналт мисс Б.Гантогоо олон улсад нэр хүндтэй томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж явсан сайхан бүсгүй. Дэлхийн мисст өрсөлдсөн гоо бүсгүйчүүдийг эх орондоо урьж, хүмүүнлэгийн үйлст уриалсан тэрбээр “Мисс, аялал жуулчлалын холбоо” хүртэл байгуулж байлаа. Үүгээр ч зогсохгүй, намын харьяалалд багтан ордноор хэсүүчлэх ажилтай болсон түүнд уулзаж учрах санал тавьсан эрчүүд зөндөө байсан ч Засаг даргын туслах залууг сонгоод буруудсан нь бий.

Гэр бүлтэй эрийг уургалсан нь мэдэгдэж, олны хэл амны бай болох үест мөнөөх нөхөр нь эхнэр хүүхэд рүүгээ харайлгасан түүхтэй аж. Тиймээс хэсэг хугацаанд ганц бие явсан мисс Б.Гантогоо удалгүй өөрөөс нэлээд хэдэн насаар ах залуутай хамт амьдарч эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил нярайлж хөөрхөн охинтой болсон билээ. Хувийн амьдралынхаа талаар ихэд нууцалж, гэрийн мухар сахиж суусан мисс бүсгүй саяхнаас олны өмнө ил гарах болсон.

Хамгийн гайхалтай нь, тэрбээр нөхөр охиныхоо хамт авахуулсан зургаа өөрийн цахим хуудсанд тавьж олонд дэлгэсэн атлаа “Энэ миний гэр бүл биш. Би зүгээр л найзынхаа хүүхэдтэй хамт авахуулсан юм” гэж ярьж байжээ. Гэвч мөнөөх “найз”-ынхаа цамцыг өмсөөд ихэд дотно байдлаар зүлгэн дээр хамт сууж буй зургаа мисс бүсгүй тайлбарлаагүй. Тэгвэл түүний нөхрийг сайн таних хүмүүс “Гантогоог гэрээсээ ч бараг гаргах дургүй. Хааяа гарч хүрч зовоодог юм шиг байна лээ. Мисс гэхээргүй болтлоо царай алдсан” хэмээн шивэр авир хийлцэж эхэлсэн.

Энэ бүхнийг тодруулах гэсэн хэвлэлийнхэний асуултад тэрбээр “Нөхөр маань хардаж, зоддог гэвэл эндүүрэл шүү. Гэр бүлийнхээ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна. Би зүгээр л аз жаргалтай, сайхан амьдарч яваа эмэгтэй” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж PHOTONEWS.MN