03.05

С.Ганбаатар сонгуулийн шоунд нэгдэж цас цэвэрлэв

Сүүлийн үед УИХ-ын гишүүд элдвийг хийх болж энэ хэрээрээ шүүмжлэлд өртөх болов. УИХ-ын гишүүн Г.Уянга дуу дуулж, хосуудад мэндчилгээ дэвшүүлтэл би юугаараа дутах вэ гэсэн шиг Л.Эрдэнэчимэг сар шинийн баярт зориулсан телевизийн нэвтрүүлэгт оролцоод бүжиглэсэн ч шүүмжлэлд өртөөд амжсан. Д.Арвин хормогч зүүн эмнэлгийн барилга цэвэрлэсэн бол О.Баасанхүү гишүүн “хил манасан”.  Түүнчлэн Б.Бат-Эрдэнэ гишүүн автобусанд селфидсэн гээд л шоу  үргэлжилсэн. Тэгвэл бие даагч гурвын нэг  С.Ганбаатар гишүүн ч шоунд нэгдэж цас цэвэрлэж байгаагаар зургаа авахуулаад амжсан. М.Зоригт гишүүн тэр зургийг нь “Ганбаа, цаана нь зам байна даа” гэсэн тайлбартайгаар цахим хуудаснаа нийтэлсэн. Ямартай ч сонгууль болтол энэ мэтээр шоу тасрахгүй үргэлжлэх бололтой.

П.ТУУЛ