07.03

Цагдаа Э.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгэв

ХУД-ийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн ахмад Э.Баасандорж эмэгтэй хүн зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Харин түүний өмнөөс өчигдөр ЦЕГ-аас албан ёсоор уучлал хүссэн юм.

Мөн түүнийг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст шалгаж байгаа аж. Албаны шалгалтын дүнг хэлэлцээд, ЦЕГ-ын зөвлөлийн хурлаар уг алба хаагчид хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл ахмад Э.Баасандоржийг иргэний эрх чөлөөнд халдсан гэдгээр мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг цагдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1-т зааснаар хэрэг үүсгэжээ.