Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр 13:00 цагт мэдээлэл хийнэ. Тус хурлаар наадам болох гэж байгаа энэ үед орон нутгаас мал тууж авч ирэн зарж борлуулах, худалдаа, үйлчилгээ эрхлэхэд анхаарах асуудал, хоолны халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгөх гэнэ. Мөн БНХАУ-аас оруулж ирсэн хуурамч будааг худалдаалж буй эсэхийг мэдээлэх юм байна.