07.06

Н.Ану “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө

“Дэлхийн мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах гала тоглолт өчигдөр болж өнгөрлөө. Ингэснээр энэ удаагийн “Дэлхийн мисс”-т Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг мисс Н.Ану гардсан юм. Зургаадугаар сарын 26-ны өдрөөс хойд өдөр бүр үзэгчдийн хүртээл болж цахим ертөнцөөр санал асуулга явуулж байсан энэ тэмцээн нь гэр бүлийн суурь хүмүүжилд суурилсан, сэтгэл зүтгэлийн цэвэр өрсөлдөөн ба дэлхийн тайзнаас эх орноо хоёр тэрбум гаруй үзэгчийн өмнө төлөөлөх бололцоог олгодог үндэсний шалгаруулалт юм.

Н.АЗ