07.06

Voice-ийн Отгоо эрдэмтний эхнэр болохыг мөрөөддөг

Voice хамтлагийн дуучин Отгоо 2010 онд Гэгээн Муза наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал гардаж Муза хүртсэн анхны дуучин болж байлаа. Амьдрал мэдэхгүй жаахан охин байхдаа ханилсан хань нь цаг наргүй урлагийн ажлыг нь ойлгоогүйн улмаас хоёр тийш болсон. Өөрийг нь ойлгодог залуу одоо хэр нь тааралдаагүй учраас урлагт амьдралаа зориулдаг түүнийг гэр бүл үймүүлэгч хэмээн ойлгох хүмүүс цөөнгүй. Хувийн амьдралаа төдийлөн ил гаргаад байдаггүй Отгоо багадаа эрдэмтний эхнэр болохыг мөрөөддөг байж. Магадгүй эрдэмтэн залуугаа хүлээсээр суугаа ч юм билүү хэн мэдлээ.
Селин Дион, Мариан Кери нарын үнэнч шүтэн бишрэгч тэрээр үсэндээ ихээхэн анхаарч, зөв хооллолт, дасгал хөдөлгөөнөөр залуу насны гоо үзэсгэлэнгээ хадгалдаг аж.