07.06

Наадмаар төв цэнгэлдэхийн гадна талбайд урлагийн тоглолт зохион байгуулна

Наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд наадамчин олондоо зориулан “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн уралдаан, үндэсний хувцас загварын шоу тоглолт үнэ төлбөргүй зохион байгуулагдахаар болжээ. Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын салбар хороо, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын урлагийн залуучуудын холбоо хамтран зохион байгуулж буй тус тоглолт долоодугаар сарын 11,12-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 11:00-19:00 цагийн хооронд зохион байгуулагдах бөгөөд тоглолтод нийслэлийн харьяа дүүргүүдийн ардын урлагийн авьяастнууд, уламжлалт наадгайн өв тээгчид, судлаачид, "Андра" загварын агентлагийн дизайнер, моделиуд оролцох юм байна.

   Н.АЗ