Төрийн их баяр наадмаар Рэйлбус автобусыг хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагийн морь барианы орчинд 100 метрээс дотогш тээврийн хэрэгсэл оруулахгүй байж, наадамчид явганаар чөлөөтэй баярлах ногоон орчин бүхий автомашингүй бүсийг бүрдүүлнэ.
Мөн наадмын өдрүүдэд “Рэйлбус” өдөрт гурван удаа төмөр замын Амгалан өртөөнөөс Дунд голын зогсоол, Улаанбаатар өртөө, Хархорин худалдааны төв, Таваншар гэсэн буудлуудыг дамжиж Хүй долоон худагийн орчим Давааны зөрлөг хүртэл үйлчлэх бөгөөд Рэйлбусын Дунд голын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү, Давааны зөрлөгөөс Хүй долоон худагийн төв талбай хүртэл үнэ төлбөргүй автобусаар үйлчилнэ.