Монголын нууц товчоог дэлхийд түгээе төслийн хүрээнд Чингис хаан анимейшн хийгдэж байна. Тэгвэл энэхүү ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулахаар болжээ. Уулзалтын үеэр киноны саундтрак “Хөсөгтөн” хамтлагийн шинэ клипийг толилуулах бөгөөд урилгаар АЖ П.Цэрэндагва, “Хөсөгтөн” хамтлаг, нэрт орчуулагч Аким болон урлаг соёлын төлөөлөгчид оролцох юм байна.
Н.АЗ