Хонь - (3/21-4/19)
Сонирхолтой өдөр. Бизнесийн шинэ төсөл тань өнөөг хүртэл хийсэн бүх төслөөс тань хамгийн үнэтэй нь байх болно. Шалтгаан нь та юу хийсэнд бус харин хэнийг мэддэг вэ гэдэгт байгаа. Интернетээр аялах нь чухал мэдээлэл, зөвлөгөө олж авах боломж олгож магад. Романтик хайр гарч ирэх боловч хурдан холдон одно. Түр зуурын хайр дурлал танд үнэ цэнэтэй байж чадахгүй. Шинэ хүнтэй болохоор хүлээж буй хосууд гэрээсээ хэтэрхий хол байж эрсдэл гаргахгүй байхыг хичээ. Бүтэн cap арслангийн ордонд байж таны хайр дурлалын амьдралд гэрлээ гийгүүлж байна.
Үхэр - (4/20-5/20)
Од эрхсийн байрлал танд урьдын адил ивээлээ хайрлаж байна. Гэхдээ өнөөдөр зөвхөн хийж дадсан ажлаа хий эсвэл ямар нэгэн шалтгааны улмаас хойшлуулсан үйл хэргээ үргэлжлүүл. Сансрын эрч хүч эрчимжих үе учраас хариуцлагатай шийдвэр гаргах нь тохиромжтой. Өнөөдөр таны хайр сэтгэлийн асуудал эрсдэлтэй байдалд орохыг одод анхааруулж байна. Эсвэл дотнын хүмүүстэйгээ ширүүхэн маргалдаж болзошгүй. Хүнд хүчир ажил болон согтууруулах ундаанаас хол бай. Харин түншийн харилцаа болон биеэ авч яваа байдалдаа өөрчлөлт оруулах хэрэг гарч болзошгүй.
Ихэр - (5/21-6/21)
Олон xүн бие барих чадвараа алдаж, болгоомжгүй үг хэлэх, өшөө авах тухай бодох магадлалтай байна. Болгоомжгүй үг, хөнгөн хуумгай үйлдлээс болж та хатуу тоглоом, бүр хүчирхийллийн золиос болж магадгүй. Нөхцөл байдал нь танаас шийдэмгий үйлдэл, хариуцлагатай шийдвэр гаргахыг шаардах боловч үр дүн нь амжилтгүй, алдаатай байх магадлал их байна.
Мэлхий - (6/22-7/22)
Хайр дурлал ба бизнес хосолсон өдөр. Нууц амрагтай холбоотой асуудлууд нь танд сайн үр дүн авчрахгүй. Даруухан бай. Өөрийн байр сууриар бүү сагсуур. Өөрийгөө бүү сурталчил. Хуурамч амлалтад бүү итгэ, дэмий итгэж найдах хэрэггүй. Гараг эрхсийн таагүй байрлалаас болоод санхүүгийн хүндрэл нүүрлэх буюу гэнэтийн зардал гарч магадгүй. Арилжаа наймаанд хэт идэвх гаргах нь алдагдалд хүргэж болзошгүй. Та хүчээ барж, ямар нэгэн асуудалд төвлөрөх боломжгүй байгаагаа мэдэрнэ. Танд өөртөө мөнгө зарлагадах хэрэгтэй болно.
Арслан - (7/23-8/22)
Осолтой өдөр. Хүчирхийлэл, булаан эзлэлт, шунахай явдалтай тулгарч магадгүй. Хэт их ажлаас татгалз. Эргэн тойрныхоо хүмүүсийг түрэмгий байдалд бүү өдөөн хатга. Тэдэнд өөрийн санаа бодлоо бүү тулга. Орой үдшийн цагаар болгоомжтой яв. Таны итгэлийг хэн нэгэн нь алдаж магадгүй тул хэт олон хүнд итгэж найдах гэсний хэрэггүй. Өөрөө өөртөө л итгэ гэсэн үг байдгийг санаж яваарай.
Охин - (8/23-9/22)
Осолтой өдөр. Ямар ч томоохон төслөөс зайлсхий. Амлалт, гэрээслэлд бүү итгэ. Таны болгоомж, хашир зан өнөөдөр маш хэрэгтэй байна. Сугар гарагийн нөлөөгөөр сексийн амьдралдаа амжилт олно. Гэхдээ эрэгтэй Матрууд дурласан хүмүүс болгоомж, эрүүл ухаанаа гээдгийг санах ёстой. Таны сэтгэл гонсойж магадгүй. Хувь тавилан таны эсрэг байх хэдий ч та бүү бууж өг. Орой тийш шунал тачаал намжина. Ойр дотнын аль эсвэл найз нөхөдтэй холбоотой асуудал үүснэ. Тэдний хэн нэгэн тусламж дэмжлэг авах аль эсвэл мөнгө зээлэхийг хүснэ. Сайхан сэтгэл гарга, танаас өөр хүн байхгүй тул туслах ёстой.
Жинлүүр - (9/23-10/22)
Мөнгө танд олдоно. Харин салхинд бүү хийсгэ. Энэ өдрөөс эхлэн таны орлого зарлагын тэнцвэр алдагдах төлөвтэй. Бүхнийг нэг мөсөн авах гэсэн хүслээсээ татгалз. Банкнаас зээл авах эсвэл хөрөнгө оруулалт хийхийнхээ өмнө алхам бүрээ тооцоолж ирээдүйдээ ашигтай алхам хийхийг зөвлөе. Таны эрүүл мэнд таны гарт бүрэн байна. Хөдөлмөр хамгааллыг буруу хэрэглэснээс эрүүл мэндэд асуудал үүсч болзошгүй. Тайван амрах хэрэгтэй. Хэтэрхий их ачааллаа бага ч болов хөнгөл.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр ажил хэрэгч хүмүүст ажлаа амжилттай явуулах, ирээдүйд бий болох хөрөнгө оруулагчтайгаа харьцаагаа бэхжүүлэх, санхүүгийн бичиг баримтуудад гарын үсэг зурах зэрэг өргөн боломжууд гарна. Та энэ боломжийг алдахгүй байж, өөртөө хэт ачаалал өгөн ажиллахгүй байхыг зөвлөж байна. Ойр дотнын хэн нэгний эрүүл мэнд эсвэл өөрийнхөө эрүүл мэндэд анхаарлаа хандуулаарай. Сэтгэл санаа хямрах, өвчин эсвэл сэтгэл хөдлөлийн таагүй байдал үүснэ. Эсрэг хүйстэнтэйгээ шинэ холбоо үүсгэхээс татгалз.
Нум - (11/22-12/21)
Өнөөдөр эрч хүч буурч магадгүй. Идэвхтэй ажиллах шаардлагагүй байна. Хоолны дэглэм барь. Хэт ядрахгүйн тулд ажлаа ойр ойр завсарла. Удирдлагатайгаа ажлаа зохицуул. Хамт ажиллагсадтайгаа дипломат байдлаар харьц. Оройг хайрттайгаа уулзахад тохиромжтой, илэн далангүй ярилцахад таатай газрыг сонго.
Матар - (12/22-1/19)
Ресторан кафед зочлохдоо болгоомжтой бай. Гэдэсний халдварт өвчин тусах магадлал маш өндөр байна. Өвөрмөц хоол хүнс бүү ид. Мөн тиймэрхүү эмчилгээнээс зайлсхий. Ажлын анкет бөглөсөн газраас урилга ирэх магадлалтай байна. Бүх төрлийн наймаа хэлэлцээ ба санхүүгийн ажил хэрэгт анхааралтай ханд. Хялбар арга зам хайх хэрэггүй. Та адил хугацаанд бусдаас илүүг хийх ёстой боловч өөртөө эсвэл бусдад хэт хатуу хандаад хэрэггүй.
Бумба - (1/20-2/18)
Мэдрэмтгий, хурц зөн билигтэй болох өдөр. Ходоод, хоол боловсруулах систем эмзэг байна. Хэзээ ч байгаагүй, сэтгэл хөөрөлтэй, мэдрэмтгий байна. Био энергийн бүх
төрлийн эмчилгээ хийлгэх, спиртийн төрлийн ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөе. Шүдээ эмчлүүлэх, авхуулах, хиймэл шүд хийлгэх, хөлдөө хагалгаа хийлгэхэд тохиромжтой. Ямар ч жижиг хэрүүл том зүйл болон өсөж болно, харин болгоомжгүй үг холын үр дагавартай байх мэдэх юм. Сэтгэл санааны илрэлдээ анхаар. Бие махбодын уруу таталтад орж болно. Унтаж буй нохойг бүү сэрээ гэсэн зарчмаар тайван даруу бурханлаг байдлаар оройг өнгөрөө.
Дэлгэрэнгүй
Загас - (2/19-3/20)
Уран сэтгэмж, сэтгэлийн хөдлөлөө ашиглан янз бүрийн хүмүүстэй танилцах эрсдэлтэй алхмуудыг хийнэ. Ийм эрсдэлтэй харилцаа холбоо нь таны карьерт гэнэтийн санамсаргүй байдлаар нөлөөлнө. Өөрийн бизнестээ найз нөхдөө бүү оролцуул. Тэд танд атаархан, хохирол учруулж болзошгүй байна.