07.07

Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарыг Хөдөлмөрийн баатарт тодорхойлов

УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн. “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг уг тэмцээний сүүлийн шатанд шалгарсан МУГЖ Э.Амартүвшин ийнхүү үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Тэгвэл дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар түрүүлээд байгаа билээ. Мөн тэрбээр тус уралдааны Гран при шагналын эзэн ч болсон. Тэгвэл дээрх хоёр дуучныг Монгол Улсын Хөдөлмөрийн баатарт тодорхойлсон байна. Сүүлийн үед энэ хоёр эрхмийг шагнаж урамшуулах талаар олон нийтийн сүлжээгээр нэлээд уриалга гараад байсан юм.

Н.АЗ