07.07

Таван толгой ба 3 сая толгой

Таван Толгойн нүүрсний ордын нөөц 6,5 тэрбум. Өнөөгийн дэлхийн зах зээлийн хамгийн бага ханшаар нэг тонн коксжсон нүүрсийг бүх зардлаа нөхөөд 30 америк доллар гэж бодоход 6,5 тэрбумийн нөөцтэй орд 195 тэрбум доллар болно.

Өнөөгийн манай Монгол улсын нэг жилийн төсөв 10 тэрбум доллар хүрэхтэй үгүйтэй гээд боддоо. 195 тэрбум доллар гэдэг их мөнгө. Гэтэл та бид энэ маш их баялгаа, мөнгөө хэн нэгэн улс төрчийн бусдад тавьсан өрний төлөөсөнд тавиад туух ёстой юу.

Хамгийн энгийнээр, 4-р ангийн хүүхдийн арфимитек тооцоогоор бодоход Таван толгойн нүүрсний энэ орд 19-20 жил 3 сая Монголчуудад сар бүр 3000 долларын ашиг орлого өгөх учиртай.

Наадам яах вэ, бид наадаад л өнгөрнө. Гэтэл цаагуур чинь өнөө хэдэн улс төрчид маань Монгол улс аа, та биднийг бусдын боол, “хоол” болгох гээд улайрч сууна. Анхаараач. Сэрээч, нэг юм бодооч .

Наадам, баяр цэнгэл бүхний өмнө, урьд өдөр өнөөгийн улс төрчдийн баталж гийгүүлсэн хууль эрх зүйн актуудыг http://legalinfo.mn/law/details/33?lawid=33 сайтаас хараарай.

Г.Чугаа