Улсын баяр наадмаар Улаанбаатар хотод 200 гаруй, орон нутагт 180 орчим мэргэжлийн хяналтын байцаагч ажиллана. Тэд хүнсний аюулгүй байдлыг хангах, мал амьтны эрүүл мэнд, морь унаач хүүхдийн аюулгүй байдалд анхаарч ажиллах юм байна. Наадмын үеэр хоёр цэгт буюу Эмээлт, Баянзүрхийн товчооны орчимд малын худалдаа явуулах захирамж гарсан. Үүний дагуу орон нутгаас авчирч байгаа малд Мэргэжлийн хяналтын газраас гадна тухайн дүүргийн мал эмнэлгийн газар хяналт тавих юм байна. “Малын удмын сангийн тухай хуулинд заасны дагуу сум орон нутгаас гарал үүслийн гэрчилгээтэй ирэх ёстой. Иргэд баталгаат гарал үүсэлтэй, аль аймгийн, хэн гэдэг хүний малын махыг хэрэглэж байна вэ гэдэгт онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай” гэж Хүнс хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч. Энх-Амгалан хэлсэн юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтынхан Хүй долоон худгийн таван худагт усны шижилгээ хийснээс дөрөв нь шаардлага хангасан аж. Нэг худаг дээр нь ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн гэдгийг тэд мэдэгдлээ. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнгийн төвлөрсөн усанд шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ. Энэ жилийн баяр наадмаар нийслэлийн хэмжээнд 850 гаруй аж ахуй нэгжид үйлчилгээ худалдааны зөвшөөрөл олгосны дийлэнх нь нийтийн хоол, үйлчилгээний салбар юм байна. Тэдгээр нь цахилгааны саатал гарч магадгүй гэдэг үүднээс нэмэлт газашиглах бөгөөд аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа гэж Хүнс хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч. Энх- Амгалан мэдэгдлээ.
Э.ТӨВЧИМЭГ