07.07

Наадмын билетэнд дугаарласан иргэн ухаан алдаж унажээ

Жил бүрийн баяр наадмын нээлт болон хаалтын ажиллагаа, бөхийн барилдааныг үзэхийн тулд тасалбарыг нь худалдаалж эхэлсэн өдрөөс нь авахаар иргэд урт дараалал үүсгэн дугаарлаж зогсдог. Харин энэ жил нэг хүнд дөрвөн тасалбар худалдаж, урьдын алдааг давтахгүй байх шийдвэрийг наадмын комисс гаргасан. Гэсэн ч асуудал шийдэгдсэнгүй.

Иргэд тасалбар авахын тулд үүрийн 03:00 цагаас Соёлын төв өргөөний гадна урт дараалал үүсгэжээ. Энэ жилийн хувьд нэг хүн хоёр тасалбар худалдан авах эрхтэй байгаа бөгөөд наадмын тасалбарыг хоёр өдөр борлуулах юм.

Ийнхүү хоёр өдөрт багтан баяр наадмын тасалбараа худалдан авах гэсэн иргэдийн урт дараалал болоод олон хүний хөл хөдөлгөөнөөс болж дараалалд зогсож байсан зарим хүн ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Түүнээс гадна танил талаараа олон билет аваад өндөр үнээр шаглаж зарж байна гэсэн гомдол мэдээлэл ч байгаа ажээ