07.07

Гантай учраас уралдааны зайг ойртуулж магадгүй

Улсын их баяр наадмаар хурдан морьдын уралдах зайг багасгана гэж ярьж байгаа ч шийдвэр нь хараахан гараагүй байгаа ажээ. Уяачдын хувьд гантай байгаа үед хол газраас морь тавихад туурай нь гэмтэх аюултай хэмээн болгоомжилж байгаа гэнэ.

Цаг агаарын энэхүү нөхцөл байдлаас үүдэн зарим аймаг, орон нутагт наадмын хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, Хэнтий аймаг гантай байгаа тул баяр наадмаар морин уралдааны зайг хоёр километрээр наашлуулжээ. Түүнчлэн эрлийз морьдыг уралдаанд оруулахгүй байхаар болсон аж.