07.07

133 сумын 66 нь гантай байна

Монгол орны ихэнх нутгаар өнөө жил гантай, хур бороо бага орж, өвс ногооны гарц муу байгаагаас мал сүрэг тарга тэвээрэг сайн авч чадаагүй байна. Наадмын өдрүүдэд хэт халуун болохыг холбогдох газраас анхааруулж байгаа юм.

Өдөртөө хэт их халж, хуй салхи салхилж, зарим гол, горхи ширгэж байгаагаас шалтгаалан малчид өвөлжөө, хаваржаандаа зусаж байгаа аж. Өвс ногоо муугаас хадлан тэжээл бэлтгэх өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч, төлөвлөсөн ургацын 50-60 хувийг алдах эрсдэл үүсчээ.

Улсын онцгой комиссын даргын тушаалаар аймгуудын зуншлагын байдал, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцахаар орон нутагт ажилласан ажлын хэсэг 21 аймгийн есөд нь зуншлага хэвийн, 12 аймгийн 133 сумын 66 нь гантай, 67 нь гандуу байна гэж дүгнэжээ