БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ. Хөдөлмөрийн гэрээгээр тус улсыг зорих иргэдийн хувьд 10 үе шат, шалгуурыг дамждаг. Эдгээр шалгуурын хамгийн эхнийх нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалт байдаг юм. Шалгалтыг энэ жил 11 дэх удаа зохиож байгаа нь энэ бөгөөд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 600 хүнийг л тэнцүүлэх юм байна. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлэх иргэд тухайн дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтсүүдэд очих аж.