Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 22-24 градус дулаан байна
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.