07.08

“Silence White” шоу болно

Монголын тэргүүлэгч бүжгийн хэмнэл “Silence White” арга хэмжээг “Mongol Mix Project”-ээс 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Жил ирэх бүр оролцогчдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр зорилгын хүрээгээ тэлж Монголын орчин үеийн залуусын соёл, бүтээлийг дэлхий дахинд сурталчилан таниулах, залуусын нийгэмд хандах хандлагыг эерэгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа юм. Харин энэ жилийн цагаан үдэшлэгийг баяр наадмын үеэр буюу долоодугаар сарын 12-нд жуулчид болон залууст хандан "Энх тайван, эрх чөлөө, эв нэгдэл" уриан дор Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах юм.