07.08

Өмнөговь аймгийн прокурорын газраас сургалт хийжээ

Өмнөговь аймгийн Прокурорын газар   Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, сумдын хэсгийн төлөөлөгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим зүйлд заасан гэмт хэргийг мөрдөн шалгах аргачлал сэдэвт сургалтыг зохион байгуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан нотолгоог хэрхэн цуглуулах, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцсан байна.

Мөн Цагдаагийн газрын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажиллагаа хууль журамд нийцэж байгаа эсэх, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалт, шийдвэрлэлтийн талаар Прокурорын газраас шалгасан шалгалтын дүнг албан хаагчдад танилцуулжээ.