Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга Д.Ганзориг, Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын штабын дарга Б.Амгаланбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга Ц.Сайнтөр нарт бригадын генерал цол олголоо. Тэд энэ үеэр “Төрүүлж өсгөсөн аав, ээж, өссөн нутаг усандаа баярлаж байна. Мөн эрдмийн мөр хөөлгөсөн багш нартаа баярлалаа. Эх орны цэрэг болгосон үе үеийн захирагч дарга нар, хамт олон, найз нөхөддөө гүн их хүндэтгэл илэрхийлж байна.” хэмээсэн юм.
Цэргийн дээд цолыг 1944 оноос хойш олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 160 гаруй хүнд алтан мөрдэс зүүгээд байгаа аж.
Б.ЦЭЛМЭГ