07.09

Вьетнам, хятадуудад ДОХ, тэмбүүгийн шинжилгээ хийжээ

“Босоо Монголын Голомт” хөдөлгөөний эрүүл мэндийн албаны эмч нар өчигдөр Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг вьетнам, хятад нийт 14 засварын газраар явж, тэмбүү, ДОХ-ын шинжилгээ авч, үзлэг хийжээ.

Эдгээр газруудын нийт 51 хүн үзлэгт хамрагдах ёстой байсан ч есөн хүн л шинжилгээ өгч бусад нь бултаж нуугдсан гэнэ.

Ялангуяа засварын газрын эзэд хэмээх монголчууд зүйл уг ажлыг явуулж буй хүмүүсийг зүйл бүрээр эсэргүүцэн хэрэлдэж, эсвэл эмнэлэг рүү хүмүүсээ аваад очиж байна гэж худал хэлж байжээ.

Ийнхүү хятад, вьетнам ажилчдыг эмчийн үзлэгт хамруулахгүй байх ямар шалтгаан байгаа нь тодорхойгүй байгаа юм. Харин үзлэгт хамрагдсан есөн хүн эрүүл гарсан байна.