07.09

Монгол гаралтай Мишель Родригез жинхэнэ мөнгөн хувцсаар гангарав уу

“Галзуу хурд” киноны Домын найз охин гэдгээр илүү таних Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Мишель Родригез өөрийгөө Монгол гаралтай гэж мэдэгдэж байсан. Тэрбээр өнгөрөгч лхагв гаригт Парист Жан-Поль Готьегийн загварын долоо хоногийг үзэхээр Францад ирсэн бөгөөд энэ үеэр гялалзсан мөнгөлөг өнгийн богино даашинзтай иржээ. Түүнчлэн энэ үеэр түүнийг жинхэнэ цэвэр мөнгөөр хийсэн хувцас өмссөн байсан гэж шүтэн бишрэгчид нь жиргэжээ. Ямартай ч, өдгөө 36 настай жүжигчин бүсгүй Монгол Улсад ганцаарчилсан аялал хийж байсан бөгөөд “Галзуу хурд”-ын дараагийн ангиудын аль нэг хэсгийг Монгол Улсад авах талаар уг киноны гол хүн Дом /Вин Диезел/-ыг ятгаж байгаа гэсэн шүү.