07.09

Элэгний С вирусын эм хэрэглэх иргэдийг бүртгэхэд бэлэн болжээ

Элэгний С вирусыг эмчлэх эмийг тун удахгүй Монголд оруулж ирэхээр болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор уг эмийг хэрэглэх шаардлагатай иргэдийг бүртгэж эхлээд байна. Улсын хэмжээнд аймаг, дүүргийн нийт 100 эмчийг сургалтад хамруулан сертификат олгожээ. Эдгээр эмч нар өөрийн харьяа иргэдийг бүртгэх юм байна. Харин эдгээр эмч нарын нэр, хаягийг удахгүй Эрүүл мэнд, спортын яамнаас зарлана гэлээ. 

Элэгний С вирусын эмийг авахын тулд иргэд 11 төрлийн шинжилгээг шаардсан байдаг. Вирусынх нь төрөл баталгаажсан, биохимийн шинжилгээ зэрэг 11 төрөл бүрдсэн иргэдийг бүртгэж байгаа юм. Энэ хүрээнд шинжилгээгээ хийлгээд явахад сая орчим төгрөг болж байна. Шинжилгээг зарим газар хямд, нөгөө хэсэгт нь үнэтэй л хийж байна. Хамгийн хямд үнэтэй нь 400 мянган төгрөгөнд багтаж байгаа юм.