07.10

Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй

Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг.  Бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг болон Халх голын сав газраар 19-24 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 30-32 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.